Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд оруулж ирсэн "НОГООН АВТОБУС"-ны худалдан авалтын асуудал ил болж олон нийтийн шүүмжлэлийг дагуулж, уг асуудлыг хариуцаж байсан Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар албан тушаалаасаа огцроод буй.
Олон нийтийн зүгээс огцрох бол хариуцлага хүлээж буй хэлбэр биш цаашид хуулийн байгууллагаар ил тод нээлттэй шалгуулж хариуцлагаа хүлээх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа юм.
Одоогоор АТГ хойшлуулшгүй ажиллагаа явуулан, “Тэнүүн Огоо” ХХК-ий Ерөнхий Захирал А.Ганхуяг, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын төлөөлөл худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх, “Тэнүүн Огоо” ХХК-нд гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарыг албадан саатуулж, нийт 20 гаруй хүнээс тайлбар, мэдүүлэг аван шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байгаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах шаардлага үүссэн тухай зарим эх сурвалжууд мэдээллээд байна. Хэрэв Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай санал гаргавал УИХ эцэслэн шийдвэрлэх юм.
АДМИН








Нийгэм


