Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 10 дугаар сарын 09-ноос 13-ны өдрүүдэд 33.166 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 369 хэргийг хүргүүлж, Зөрчлийн тухай хууль зөрчсөн давхардсан тоогоор 79.770 хүн, хуулийн этгээдэд торгох, 699 хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, танхайрах, жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил гаргасан 496 этгээдийг баривчлуулах саналыг шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлсэн.
Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны “Хөтөл”-ийн замд 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр иргэн “Б” нь өндрийн хязгаарыг давсан ачаатай “Howo” маркийн том оврын тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо 4 ширхэг гэрлийн шон мөргөж, гэмтээсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 зүйлд зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, учруулсан 18 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.
АДМИН








Нийгэм


