Dark Light
Нийгэм | 2023-10-16

Хулгайд алдагдсан 4 тооны үхрийг эзэнд нь хүлээлгэн өгчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр "А" нар нь бүлэглэн бусдын 4 тооны үхрийг хулгайлан тээвэрлэж, нядлах гэж байсан үйлдлийг илрүүлэн дээрх үхрийн эздийг хайж, "ХОХИРОГЧИЙГ ХАЙЖ БАЙНА"гэх мэдээллийг олон нийтийн цахим сүлжээнд хүргэж байсан.

Хулгайд алдагдсан малын эзэд Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат байсныг зарын дагуу олж тогтоон, малыг хүлээлгэн өгч, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Иймд малыг олон хоног, удаан хугацаагаар эзэнгүй, хариулгагүй орхихгүй байх, сүүлийн үеийн шинэлэг техник тоног төхөөрөмж /чип, байршил тогтоогч, камер гэх мэт/-ийг ашиглах, орон нутгийн мал бүхий иргэд нэгдэх нөхөрлөл, бүлгэм үүсгэж мэдээ, мэдээлэл солилцох, цагдаагийн байгууллагатай байнга мэдээ, мэдээлэл солилцон хамтран ажиллах, малаа алдсан тохиолдолд хугацаа алдалгүй нэн яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19