Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэж байна.
Энэхүү түүхэн, тэмдэглэлт үйл ажиллагааны үеэр Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн нэрэмжит "ТӨРИЙН ШИЛДЭГ ТҮШЭЭ" одонгоор МУСГЗ Бярхүүгийн Ичинхорлоог, "ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЛДАРТАН" одонгоор МУСГЗ Бямбаагийн Сарантуяа нарыг шагнан алдаршууллаа.
Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн мэндэлсний 90 жилийн ойд хүрэлцэн ирсэн эрхэм уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү ойг угтан зохион байгуулсан уралдаанд тэргүүлсэн авьяастнуудад шагнал гардууллаа.
АДМИН








Нийгэм


