Dark Light
Нийгэм | 2023-10-16

Дархан дрифт тэмцээн амжилттай боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан хотын 62 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг дарга Б.Азжаргалын санаачилгаар 2 дахь жилдээ “Darkhan Drift series” дрифтийн тэмцээнийг /2023.10.15/ зохион байгууллаа.

Тус тэмцээнийг “Монголын мэргэжлийн спорт авто машины холбоо”, аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулж, “Mongolian drift series Final round”-дын мэргэжлийн ангилалд 31 тамирчин, сонирхогчдын ангилалд 36 нийт 67 тамирчин оролцлоо.

Мэргэжлийн ангилалд

I БАЙР - 2023 оны Улсын аварга “IDRIFT” клубийн тамирчин Г.Баасанжав 

II БАЙР – “IDRIFT” клубийн тамирчин Ц.Алтангэрэл

III БАЙР – “Erdeneruns” компанийн тамирчин О.Эрдэнэболд

Сонирхогчдын ангилалд 

I БАЙР – Б.Пүрэвбат

II БАЙР – ММСАМХ Дэд ерөнхийлөгч Монгол улсын шүүгч Г.Санж-Очир

III БАЙР – “Дархан дрифт сервис” клубийн тамирчин О.Баярсайхан нар тус тус шалгарлаа. 

1-р Үеийн хамгийн өндөр оноог “Fortuna” клубийн тамирчин Б.Жавхлантөгс авч шагналын эзэн боллоо. 

Дашрамд дурдахад ирэх жил тус тэмцээнийг хотын баярыг угтан дахин зохион байгуулах бөгөөд шагналын санг аймгийн ЗДТГ-аас хариуцахаа мэдэгдсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08