Dark Light
Нийгэм | 2023-10-17

Сонгинохайрхан дүүргийн Соёлын ордны үйл ажиллагаатай танилцлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд Соёлын дэд сайд М.Батбаяр болон албаны төлөөлөл нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Соёлын ордны үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтаар Соёлын ордны үйл ажиллагааг эрчимжүүлэх, 11-р сард зохион байгуулагдах “Соёлын бүтээлч сар” нэгдсэн аяны хүрээнд Бүх нийтийн соёлын боловсролын хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх, Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллах, төлөвлөгөө гаргах зэрэг ажлуудыг санаачлан ажиллах үүрэг чиглэлийг дүүргийн соёлын ордны удирдлагуудад өглөө. 

Мөн Соёлын сэргэлт - 2023 аяны хүрээнд Соёлын бүтээлч сарын нэгдсэн үйл ажиллагаагаар бүх нийтийн соёлын боловсрол арга хэмжээг 9 дүүргийн 7 соёлын ордны үйл ажиллагааг Бүтээлч залуус болон хүүхэд залуучуудад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж буй талаар танилцууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19