Dark Light
Нийгэм | 2023-10-17

"Эрдэнэт сүргийн эзэд-600" малчдын чуулганыг зохион байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран “Эрдэнэт сүргийн эзэд-600” малчдын чуулга уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.

Уг чуулган энэ сарын 21, 22-нд Хэнтий аймгийн төв Чингис хотод болох бөгөөд 18 сумын мал аж ахуй эрхэлдэг 600 иргэнийг хамруулах юм. 

Чуулга уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, ХХААХҮ-ийн дэд  сайд М.Ганхүлэг тэргүүтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэх аж. 

Малчдын санал хүсэлтийг сонсох, туршлага солилцох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, орон нутгийн бодлогыг тодорхойлох, малчдын урлаг, спортын авьяас чадварыг нээн илрүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор тус чуулганыг зохион байгуулах аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19