Dark Light
Нийгэм | 2023-10-17

ХАА-н биржээр 20 тэрбум төгрөгийн түүхий эд, бараа арилжжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөдөө аж ахуйн түүхий эд, барааны бирж өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн цахим арилжаа зохион байгуулж, нийт 20 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эд арилжжээ. Нийт 62 хэлцлийн дээрх хэмжээний үнийн дүн бүхий бараа, түүхий эдэд:

ямааны боловсруулаагүй ноолуур 37 тонныг 4.8 тэрбум төгрөг,

ямааны самнасан ноолуур 5 тонныг 1.3 тэрбум төгрөгөөр,  

ямааны угаасан ноолуур 57 тонныг 10.8 тэрбум төгрөгөөр,

хонины ноос 650 тонныг 1 тэрбум төгрөгөөр,

тосны ургамал 1118 тонныг 1.9 тэрбум төгрөгөөр тус тус арилжжээ.

Нийслэлийн түүхий эдийн “Эмээлт” захад энэ сарын 16-ны байдлаар ноолуур кг нь 80.000-90.000 төгрөг, хонины ноос кг нь 1200-1500 төгрөг, тэмээний ноос кг нь 13.000 төгрөгийн үнэ ханштай байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19