Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний есөн сарын голлох үзүүлэлтийг танилцууллаа. Энэ оны эхний есөн сарын байдлаар 32.4 мянган хүн халдварт өвчнөөр өвджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 89.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Үүнд коронавируст халдварын тархалт буурсан нь голчлон нөлөөлжээ. Коронавируст халдварын тохиолдол өнгөрсөн оны эхний есөн сард 287484 байсан бол энэ онд 4620 болж буурсан байна.
Харин салхин цэцэг, гар, хөл, амны өвчин, цусан суулга, ДОХ, тэмбүү туссан хүмүүсийн тоо өнгөрсөн оны мөн үеэс өсжээ.
АДМИН








Нийгэм


