Dark Light
Нийгэм | 2023-10-17

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 4

2023.10.18 / ЛХАГВА ГАРАГ

НАМРЫН АДАГ ХАР НОХОЙ САРЫН

ДӨРВӨН НОГООН ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР

Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна.

Наран ургах, шингэх: 07.15-18.00

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Суудал: Уул

Аргын тооллын 10 сарын 18, Буд гараг. Билгийн тооллын 4, Онгоц одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 15 минутад мандан, 18 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19