Dark Light
Нийгэм | 2023-10-18

Вьетнам улсын хотууд руу шууд нислэгтэй болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид 2023 оны аравдугаар сарын 17-ны өдөр Бангладешийн нийслэл Дакка хотноо уулзалт хийж, хоёр улс хоорондын Агаарын харилцаатай холбоотой дараах асуудлуудыг хэлэлцэн тохиролцлоо.

Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хооронд 2000 оны 6-р сарын 28-ний өдөр байгуулсан Хэлэлцээрийн хавсралт “Маршрутын хуваарь”-т өөрчлөлт оруулж томилогдсон агаарын тээвэрлэгчид хоёр улсын хооронд дурын цэгүүд рүү нислэг үйлдэх,

Томилогдсон агаарын тээвэрлэгчид хоёр улсын хооронд дурын агаарын хөлгийн маягаар аливаа нислэгийн давтамж, багтаамжийн хязгаарлалтгүй нислэг үйлдэхээр тохирсон. 

Энэхүү санамж бичгийг байгуулснаар монгол иргэдийн хамгийн ихээр зорчдог Нха Транг, Дананг, Хошимин, Ханой зэрэг дурын хот руу шууд нислэгтэй болох боломж бүрдэж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19