Dark Light
Нийгэм | 2023-10-18

Хандив тусламжийн зар тарааж, залилах гэмт хэрэг нэмэгдэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон нийтийн цахим сүлжээ ялангуяа хөдөө орон нутгийн цахим группэд гадаад хүүхдүүдийн зурагтай мэдээлэл зэргийг ашиглан хандив тусламжийн зар тарааж, иргэдийг залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл цацагдах боллоо.

Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, ЭМДҮЗ-ийн зөвлөлийн тогтоолын дагуу 0-18 насны хүүхдийн гэмтэл согогийн оношны төлбөрийг төрөөс бүрэн даадаг бөгөөд ямар нэгэн нэмэлт төлбөр гардаггүй тул энэ төрлийн хуурамч хандив хүссэн мэдээлэлд автахгүй байхыг сэрэмжлүүлж байна гэж Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19