Dark Light
Нийгэм | 2023-10-18

Энхийг сахиулагчид үндэсний агаарын хөлгөөр Өмнөд Суданд газардлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Зэвсэгт хүчин өнгөрсөн долоо хоногт “МИАТ”-ийн удирдлагуудтай захиалгат нислэг үйлдэх гэрээнд гарын үсэг зурсан билээ. Энэхүү гэрээг үзэглэснээр дэлхийн халуун цэгт ажиллаж буй манай энхийг сахиулагчид үндэсний агаарын тээврийн хөлгөөр хилийн дээс алхах боломжтой болсон юм.

Тэгвэл өнөөдөр орон нутгийн цагаар 08:00 цагт Бүгд найрамдах Өмнөд Судан улсад  явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн анх удаа “МИАТ”-ийн Бойнг 767 300 онгоцоор очжээ. Тус хөлгөөр ойролцоогоор 200 орчим энхийг сахиулагч зорчсон байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19