Dark Light
Нийгэм | 2023-10-18

Гадаад оюутнууд “Монгол орон судлал” дадлагад гарав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс Монгол Улсын Их Сургуульд суралцаж буй гадаадын оюутнуудын “Монгол орон судлал”намрын дадлагыг 2023 оны 10 дугаар сарын 12-14-ний өдөр Сэлэнгэ аймагт зохион байгууллаа.

“Монгол орон судлал” намрын дадлага нь Монгол хэлний бэлтгэл хөтөлбөрийг сонгон суралцагч оюутнуудын монгол хэл, соёл сурах хүсэл эрмэлзлийг идэвхжүүлэх, орон судлал хичээл дээр сурсан монгол орны талаарх мэдлэгийг нь бататгах, монгол орны байгаль, цаг уур, газрын гадарга, хөрс ургамал, ан амьтан, малчин хүний амьдрал ахуй болон монголчуудын хоол хүнс, гэр сууц, монголчуудын уламжлалт шашин, соёлыг газар дээр нь үзүүлж таниулах зорилготой, уламжлалт ажил юм.

Энэ удаагийн дадлагыг Сэлэнгэ аймгийн нутагт орших Сайханы хөтөл, Хоёр элс, Оргидог булаг, Малчны хот, Тужийн нарс, Алтан булаг чөлөөт бүс, Сэлэнгэ аймгийн нэгдсэн музей зэрэг газар зохион байгуулсан бөгөөд 2023-2024 оны хичээлийн жилд монгол хэлний бэлтгэл ангийн хөтөлбөр, бакалавр, магистр, докторын түвшний хөтөлбөрт суралцаж буй гадаад оюутан оролцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19