Dark Light
Нийгэм | 2023-10-18

Шинэ хотын даргын давс мэт шийдвэрүүд

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдсон Х.Нямбаатар өнөөдөр Засгийн газрын хуралдаанд оролцон Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах талаар анхдагч хуулийн төслийг боловсруулан танилцууллаа. Уг хуулийн төслийг дагалдан 27 хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах аж. 

Тэрээр хотын даргаар томилогдоод ажлын дөрвөн өдөр болж байгаа юм. 

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах талаар анхдагч хуулийн төсөлд дараах өөрчлөлтүүд багтжээ. 

1. Нийслэл Улаанбаатар хотын авто замын сүлжээний даацад тохируулж автомашины дугаар олголтын дээд хязгаарыг НИТХ-аар батлах, 

2. Улаанбаатар хотод замбараагүй, төлөвлөлтгүй барилга байгууламж барих явдлыг хязгаарлах, цаг алдалгүй Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн орон сууцны стандарт нормыг боловсруулан тогтоох, архитектор төлөвлөлтийн даалгавар болон барилга эхлүүлэх зөвшөөрөл олгогдсон 1500 гаруй нэгж талбар бүхий барилгажилтын ажлыг хязгаарлах, царцаах, цаашлаад нэгэнт төрөөс зөвшөөрөл олгогдсон газруудыг өөр ерөнхий төлөвлөлт бүхий газрууд руу шилжүүлэх, 

3. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд төвийн зургаан дүүрэгт зуслангийн болон амины зориулалтаар газар олголт хийгдэхгүй. Дүүргийн Засаг дарга нар газар олгодог байдлыг бүр мөсөн хязгаарлах 

4. Нийслэлийн Засаг дарга дараах таван тохиолдолд газар олгоно: 

- Төр бүтээн байгуулалт хийх зорилгоор буюу эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих тохиолдолд, 

- Төр хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хэрэгжүүлэх үед, 

- Хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаагаар, 

- Дахин төлөвлөлт буюу гэр хорооллыг барилгажуулах бүсэд өртөгдсөн ААН-үүдтэй хэлэлцээ хийж нүүлгэн шилжүүлэх зорилгоор, 

- Царцаагдсан барилга байгууламжид урд олгогдсон газрыг ерөнхий төлөвлөгөөний дагуу дахин төлөвлөгдсөн бүсэд шилжүүлэн суурьшуулах үед, 

5. Тендерийн жишиг баримт буюу худалдан авах ажиллагааны жишиг баримтын стандарт шаардлагыг боловсруулах ажлыг мэргэжлийн холбоодод шилжүүлэх, 

6. Газар чөлөөлөлтийн нөлөөллийн бүсэд буй иргэдийн 65 хувь нь дэмжсэн тохиолдолд албадан чөлөөлж, нөхөн олговрыг төрөөс олгох. Ингэхдээ газрыг бэлэн мөнгөөр солих, түр орон сууцаар хангаж дараа нь тухайн байршилд баригдсан орон сууцыг өмчлүүлэх эсхүл газрыг орон сууцаар солих нөхцлийг санал болгоно, 

7. Дахин төлөвлөлтийг нэгдсэн журмаар хотоос газрыг нь чөлөөлж хашааг орон сууцаар солих ажлыг зохион байгуулах хэлбэрт шилжүүлэх, 

8. Орон сууцны нэг давхрыг зориулалт бусаар өөрчлөн үйлчилгээ эрхлэхийг хязгаарлах, 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19