Dark Light
Гадаад | 2026-11-09

ХЯТАДЫН УМАРД НУТАГТ ӨНДӨР БАРИЛГАД ТҮЙМЭР ГАРЧ, 14 ХҮН АМИА АЛДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

БНХАУ-ын хойд бүсийн Шаньси мужийн төв Тайюань хотын төвд байрлах өндөр барилгад ням гарагийн (2026.11.08) орой асар том хэмжээний гал түймэр гарч, улмаар 14 хүн амиа алдаж, олон арван хүн эмнэлэгт хүргэгдсэн аж. Сургууль, эмнэлэг, худалдааны төв болон жуулчдын бүс дагасан хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй төв хэсэгт уг гамшигт үйл явдал өрнөсөн байна.

Тайюань бол Монгол Улсын хилээс 570 орчим км зайтай оршдог 5 орчим сая хүнтэй томоохон хот юм.

Орон нутгийн захиргаанаас өгсөн мэдээллээр ням гарагийн орой түймрийн бүсээс нийт 38 хүнийг яаралтай эмнэлэгт хүргэснээс тав нь тухайн үедээ амьсгал хураагаад байжээ. Улмаар эмнэлгийн тусламж авч байсан иргэдээс нэмж хүмүүс амиа алдсаар даваа гарагийн өглөө гэхэд ослын улмаас нас барагсдын тоо 14-т хүрээд байна. 

Одоогийн байдлаар гал юунаас болж гарсныг тогтоохоор албаныхан нарийвчилсан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа бөгөөд Хятад улсад барилгын аюулгүй байдлын дүрэм журам алдагдсанаас үүдэлтэй ийм төрлийн үхэлд хүргэсэн томоохон түймрүүд ар араасаа гарсаар байгааг олон улсын шинжээчид сануулж байна. Тухайлбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хонконгт гарсан орон сууцны томоохон түймрийн улмаас 168 хүн амиа алдаж байсан бол үүнээс сарын дараа Гуандун мужид гарсан орон сууцны галд 12 иргэн амь насаа алдаж байсан түүхтэй юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08