Dark Light
Нийгэм | 2023-10-18

Хөх хотод 34 сувилагч сургалтад хамрагдаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ, ЭМХТ-өөс салбарын хүний нөөцийг чадавхжуулах ажлын хүрээнд сувилагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулж, туршлага солилцох зорилгоор БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод Олон улсын Монгол эмнэлгийн хороотой хамтран “Сувилагчийн ур чадварыг дээшлүүлэх сургалт”-ыг зохион байгуулж байна. 

Энэ удаагийн сургалтад аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын 34 сувилагч мэргэжилтэн хамрагдаж байгаа юм. Сургалтын эхний өдөр “Хятад улсын сувилагч мэргэжилтний хөгжлийн түүх”, “Монгол эмнэлгийн өнөөгийн сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдвээр мэдээлэл сонссон бөгөөд “Чихний бэлчрийн эмчилгээ, засал”, “Цус сэлбэх арга зүй”, “Өвдөлт намдаах монгол анагаах ухааны зүү эмчилгээний эмнэл зүй” чиглэлээр дадлага ажлаар сургалт үргэлжилсэн. 

Суралцагчдад “Мэргэжлийн ёс зүй”, “Цай болон дарсны эмчилгээний онол, клиник хэрэглээ”, “Монгол эмийн наалт эмчилгээ, түүний эмнэлзүй”, “Шинэ сувилагчид зориулсан сургалт, төлөвлөлт”, “Шар тосон эмчилгээ”, “Яаралтай тусламж” зэрэг агуулгаар онол, дадлага хослуулсан хэлбэрээр сургалтыг явуулах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19