Dark Light
Нийгэм | 2023-10-18

Онцгой байдлын сургуульд зочин багш ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын иргэн, доктор, профессор Сөнхий Юүнэ, Онцгой байдлын сургуульд зочин багшаар уригдан ажиллаж байна. Тэрээр хоёр жилийн хугацаатай ажиллах бөгөөд тус сургуулийн захирал, доктор, дэд профессор, дэд хурандаа Н.Батсайхантай хамтран ажиллах гэрээгээ байгуулав. 

Доктор, профессор Сөнхий Юүнэ нь нисэхийн нефтийн инженер мэргэжилтэй, 1995 онд АНУ-ын Лос Анжелес хотын Калифорни мужийн Их сургуульд химийн инженерийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, АНУ-ын Войнг компанийн хүндэт ажилтан юм.  Зочин багш, Онцгой байдлын сургуулийн багш, сонсогч, суралцагч нарт болон ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн инженер, техникийн ажилтнуудад англи хэлний хичээл заана. Мөн “Галын техник шинжилгээний лаборатори”-ийн техник тоног төхөөрөмжийг нийлүүлэх чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллахаар гэрээнд тусгагдсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19