Dark Light
Нийгэм | 2023-10-18

Үс засуулбал эд, мал арвижна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 5

2023.10.19 / ПҮРЭВ ГАРАГ

НАМРЫН АДАГ ХАР НОХОЙ САРЫН

ГУРВАН ХӨХ ЦАГААН НОХОЙ ӨДӨР

Үс засуулбал: Эд,мал арвижна.

Наран ургах, шингэх: 07.17-17.58

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Мод

Аргын тооллын 10 сарын 19, Бархасвад гараг. Билгийн тооллын 5, Эрхтийн тэнгэрт одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 7 цаг 17 минутад мандан, 17 цаг58 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19