Смарт Кар ХХК нь тээврийн хэрэгсэлтэй холбоотой хувийн хэвшлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг цахим нэг цонхны үйлчилгээний систем дээр нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Бүтээгдэхүүн, үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж хэрэглэгчдэд нэг дороос үйлчилгээ үзүүлэх зорилгоор Мандал Даатгал ХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагааны гэрээгээр “Тээврийн хэрэгслийн цахим нэг цонхны үйлчилгээний SMARTCAR систем”-ээр дамжуулан хэрэглэгчдэд даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг цахимаар авах, даатгалын боловсролыг иргэдэд хүргэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар Смарт Кар ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Энхмөнх болон Мандал даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Батчимэг нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Смарт Кар ХХК нь төр хувийн хэвшлийн түншлэл (PPP)-ээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой төр, хувийн хэвшлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг цахим нэг цонхны үйлчилгээний системээр үзүүлэхээр байгуулагдсан төслийн компани юм.

АДМИН








Нийгэм


