Хүүхэд зөвхөн эцэг эхийнхээ хэлсэн үгнээс бус, тэдний сэтгэл хөдлөл, хандлага, үйлдлээс суралцдаг.
Эцэг эхийн стресс, уур бухимдал удаан үргэлжлэх нь хүүхдийн сэтгэл зүй, зан үйл, өөртөө итгэх итгэл болон бусадтай харилцах харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй.
Тиймээс хүүхдэдээ тайван, тогтвортой, аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд эцэг эх та өөрийн сэтгэл зүйд ч бас анхаараарай.
Өөрийгөө тайвшруулах, сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлэх, хүүхдээ анхааралтай сонсох, хамтдаа чанартай цаг өнгөрүүлэх нь хүүхдийн эрүүл сэтгэл зүйн хөгжлийг дэмжих чухал алхам юм.
|
Эх сурвалж
| Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв
|
АДМИН





Эрүүл мэнд





