Dark Light
Нийгэм | 2023-11-29

Лионель Мессиг XXI зууны шилдэг хөлбөмбөгчнөөр нэрлэлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Английн хөл бөмбөгийн FourFourTwo сэтгүүл Аргентины довтлогч Лионель Мессиг XXI зууны шилдэг хөлбөмбөгчнөөр тодрууллаа. 

Жагсаалтын хоёрдугаарт Португалын довтлогч Криштиану Роналду бичигдсэн бол Испанийн хагас хамгаалагч Андрес Иньеста гуравдугаарт эрэмблэгджээ. Шилдэг тавд Испанийн хагас хамгаалагч Шави, Бразилын хагас хамгаалагч Роналдиньо нар багтсан байна. 

Өдгөө 37 настай Л.Месси 2003-2021 онд Испанийн “Барселона” багт тоглож байхдаа гоол, оновчтой дамжуулалтаараа багийнхаа дээд амжилтыг тогтоосон билээ. Тэрбээр "Алтан бөмбөг" шагналыг найман удаа буюу хамгийн олон удаа хүртсэн хөлбөмбөгчин юм. Удаад нь таван "Алтан бөмбөг"-ын эзэн Португалын Криштиану Роналду орж байна. Л.Месси Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд Катарт болсон ДАШТ-д түрүүлж, тэмцээний шилдэг тоглогчоор шалгарснаас гадна “ПСЖ” багийн бүрэлдэхүүнд Францын аварга болсон юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19