Dark Light
Нийгэм | 2023-11-29

Хувиараа бизнес эрхлэгчид ирэх оноос ХХОАТ-ыг нэг хувиар төлнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Татварын ерөнхий газраас ирэх оноос хэрэгжих ХХОАТ-ын өөрчлөлтийн талаар хувиараа бизнес эрхлэгчдэд танилцууллаа.

Энэ үеэр ТЕГ-ын дарга Б.Заяабал “Ирэх оноос хэрэгжиж эхлэх ХХОАТ-ын тухай хуульд орсон өөрчлөлтөөр 10 хувийг нэг хувь болгосон. Энэ нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Өмнө нь олсон орлогоосоо зардлаа хасаад үлдсэн дүнгийн 10 хувийг татварт төлдөг байсан. Тэгвэл шинэ хуулиар заавал зарлагын баримт цуглуулахгүй нийт орлогынхоо нэг хувийг татварт төлөх боломжтой” гэв.

Тэрбээр мөн эрсдэлийн үнэлгээг татвар төлөгчид өөрт нь мэдээлж, татвар төлөгч өөрөө алдаж байгаа хэсгээ засварласнаар татварын хяналт шалгалтад орохгүй байх боломжтой болсон нь төрийн мэдээллийг ил тод, нээлттэй байлгах зорилтын хүрээнд хийсэн томоохон шинэчлэл болохыг онцоллоо.

ХХОАТ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг сурталчлан таниулах, хуулийн дагуу үүсэж байгаа эрхээ эдлэх, үүргээ гүйцэтгэж эрсдэлд орохгүй байх чиглэлээр аймаг, нийслэл, дүүргийн татварын албад сургалт, мэдээллийг тогтмол өгөх ажээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19