Dark Light
Нийгэм | 2023-11-29

БНСУ-ын виз олгох журамд өөрчлөлт оржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас өнөөдөр "Монгол-Солонгос сэтгүүлчдийн клуб"-ийн оны хаалтын арга хэмжээг зохион байгууллаа. 

Тус арга хэмжээний үеэр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жүн Гү Монгол Улсын иргэдэд олон удаагийн виз олгох журамд өөрчлөлт орж буйг танилцуулав.  

Боловсролын зэрэгтэй холбоотой нөхцөлийг хөнгөвчлөх

Одоо мөрдөгдөж буйгаар БНСУ-д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн байсан бол

Солонгос улсад коллежоос дээш хөтөлбөрийг дүүргэсэн эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн болгож өөрчилжээ.

Визийн хүчинтэй хугацааг өөрчлөх

Одоо мөрдөгдөж буйгаар богино хугацааны аяллын оршин суух хугацаа 90 хоног, хүчинтэй хугацаа 1 жил байсан. Тэгвэл энэ журмын хүчинтэй хугацааг гурван жил болгон сунгажээ.

Олон удаагийн виз олгох хүрээг нэмэгдүүлэхээр дараах журмыг нэмжээ.

Нөхөр/ эхнэр эсвэл шууд хамаарал бүхий гэр бүлийн гишүүн нь одоогийн байдлаар БНСУ-д урт хугацаагаар амьдарч буй /нэг жилээс дээш хугацаагаар/ иргэн

Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага/OECD/-ын гишүүд оронд зорчих визтэй, тус орнуудад зорчиж байсан иргэн гэх заалтыг нэмсэн байна. Уг журам албан ёсоор арваннэгдүгээр сарын 20-оос хэрэгжиж эхэлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19