Dark Light
Нийгэм | 2023-11-30

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжер таалал төгсжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, Нобелийн Энх тайвны шагналт Хенри Киссинжер 100 насандаа таалал төгсжээ.

Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон болон Жеральд Фордын засаг захиргааны үед Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан билээ.

Х.Киссинжерийн үүсгэн байгуулсан "Kissinger Associates" зөвлөх фирмийн мэдэгдэлд дурдсанаар, Германд төрсөн дипломатч асан Коннектикут муж улс дахь гэртээ таалал төгсжээ. Тэрбээр АНУ-ын гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогод чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Түүний нас барсан шалтгааны талаар мэдэгдэлд дурдаагүй байна. Х.Киссинжер 1973 онд Германд төрсөн бөгөөд 1938 онд гэр бүлээ нацист Германаас дүрвэх үед анх АНУ-д иржээ. Улмаар 1943 онд АНУ-ын иргэн болж, армид гурван жил алба хаасныхаа дараа Сөрөх тагнуулын корпуст ажиллажээ.

Бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалсныхаа дараа тэрбээр Харвардын их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр багшилж байжээ. 1969 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Ричард Никсон түүнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр томилсноор хоёр засаг захиргааны үед АНУ-ын гадаад бодлогод асар их нөлөө үзүүлсэн билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19