Dark Light
Нийгэм | 2024-05-30

Бага насны хоёр хүүхэд нас барсан талаар мэдээлэл өглөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг мэдээллийг өглөө.

Өчигдөр буюу тавдугаар сарын 29-ний өдөр гарсан хэргүүдэд ойлголтын зөрүүг арилгах зорилгоор мэдээлэл хийж байна. Тавдугаар сарын 29-ний өдрийн 15:50 цагийн орчимд “Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Галзуу хулгана гэх тоглоом дээр тоглож байсан залуу ухаангүй байдалтай бууж ирээд нас барлаа” гэсэн мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг шуурхай хэрэгжүүлэн ажиллалаа. Тухайн иргэн тоглоом дээр тоглож байхдаа ухаан алдсан, буухдаа ухаангүй байдалтай байсан учраас эмнэлгийн байгууллага дуудаж үзүүлэхэд нас барсан гэх нөхцөл байдал тогтоогдсон. Одоогоор нас барсан шалтгаан болоод бусад нөхцөл байдлыг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байна. Тухайн мэдээлэлтэй холбоотой хөл алдаж унасан, тоглоомоос унасан гэх мэт ташаа мэдээлэл явж байна. Цагдаагийн байгууллагад хэрэг бүртгэгдээд шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. 

Мөн өчигдөр цагдаагийн байгууллагад 18:30 цагийн үед “Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол боллоо” гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу газар дээр нь шуурхай шалгалт хийж ажиллалаа. Шалгалтаар замын зорчих хэсэгт зорчиж явсан том оврын тээврийн хэрэгсэл суудлын тэрэгний араас мөргөсний улмаас зам тээврийн ноцтой осол болсон нөхцөл байдал тогтоогдсон. Ослын улмаас суудлын автомашинд зорчиж явсан бага насны хоёр хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

С.ОТГОН


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10