Dark Light
Нийгэм | 2026-11-20

ХАХУУЛЬ АВСАН УБЕГ-ЫН АЛБАН ТУШААЛТНЫГ ШАЛГАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.10 дахь заалтыг удирдлага болгон мэдэгдэл хүргүүлэв.

Яллагдагч Б.Э нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар нийтийн албаны удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, нэр бүхий иргэн, хуулийн этгээдээс холбогдох журамд заасны дагуу Хот байгуулалт, хотын стандартын газраас хаягийн тодорхойлолт аваагүй байхад үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд хууль бусаар бүртгэн, улсын бүртгэлийн гэрчилгээ олгож, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд 2025-2026 онд үргэлжилсэн үйлдлээр их хэмжээний хахууль авсан, нэр бүхий 25 иргэн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авахаар хахууль өгсөн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мөрдөгчийн мэдэгдэлд тухайн авлигын гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоон дурдаж, дахин ийм төрлийн гэмт хэрэг гарахгүй байх, шалтгаан нөхцөлийг арилгуулах чиглэлээр 12 төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэн, хариу ирүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэв.


Эх сурвалж | АТГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08