Dark Light
Нийгэм | 2026-11-20

ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА СОЛИГДСОН НЬ МИАТ-ИЙГ IATA-ГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛӨӨС ХАСАГДАХАД ХҮРГЭЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Air Congo

“МИАТ” ТӨХК-ийг Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны Удирдах зөвлөлөөс хассан талаар салбарын эх сурвалжууд мэдээллээ.

Хасагдсан бодит шалтгаан нь юу вэ?

Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны Удирдах зөвлөлийн (Board of Governors) гишүүнчлэл нь зөвхөн тухайн авиа компанид бус, компанийн гүйцэтгэх захиралд (CEO) хувь хүнийх нь хувьд олгогддог дүрэмтэй. Хэрэв сонгогдсон захирал албан тушаалаасаа чөлөөлөгдвөл Удирдах зөвлөлийн суудал нь автоматаар суларч, Ерөнхий чуулганаар дахин баталгаажуулах шаардлагатай болдог байна.

“МИАТ” ТӨХК нь 2024 онд гурван жилийн хугацаатайгаар уг Удирдах зөвлөлд сонгогдож байсан ч гүйцэтгэх удирдлага солигдож, Т.Тэлмэн шинээр томилогдсон юм. Улмаар 2026 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн IATA-гийн Удирдах зөвлөлийн хурлаар шинэ захирал Т.Тэлмэнг Удирдах зөвлөлийн гишүүнээр түр томилон баталсан ч 2026 оны зургадугаар сард Бразилын Рио-де-Жанейро хотод болсон IATA-гийн 82 дугаар Ерөнхий чуулганаар Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлахад МИАТ-ын гурван жилийн хугацаа дуусаагүй байсан ч бүрэн эрхийг нь цуцалж, бүрэлдэхүүнээс хассан байна.

Конгод онгоц түрээсэлсэнтэй холбоотой юу?

Сүүлийн өдрүүдэд уг мэдээлэл “МИАТ” компани Европын Холбооны нислэгийн хар жагсаалтад багтдаг Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын (БНАКУ) “Air Congo” компанид “Boeing 787-9 Dreamliner” онгоцоо түрээсэлсэнтэй зэрэгцэн цацагдсан нь олон нийтийн дунд “хоригт орсон улсад онгоцоо түрээсэлсний улмаас хасагдсан” гэх ойлголтыг төрүүлжээ.

Гэвч цаг хугацааны хувьд энэ хоёр үйл явдал хоорондоо шууд холбоогүй байна. Тодруулбал:

  • Удирдах зөвлөлөөс хасагдсан хугацаа: 2026 оны зургадугаар сар.

  • Конгод онгоц түрээсэлсэн хугацаа: Үүнээс дөрвөн сарын дараа буюу 2026 оны аравдугаар сарын 27-нд Британийн нисэхийн брокерын “Chapman Freeborn” компанийн зуучлалаар “Boeing 787-9 Dreamliner” (EI-MGL бүртгэлтэй) онгоцыг “Air Congo” компанид нойтон түрээсээр (ACMI) хүлээлгэн өгч, аравдугаар сарын 31-нээс нислэг үйлдэж эхэлжээ.

Хэдийгээр “МИАТ” ТӨХК дэлхийн агаарын тээврийн бодлого тодорхойлдог 30 гишүүнтэй Удирдах зөвлөлөөс хасагдсан ч тус холбооны албан ёсны гишүүн авиа компани хэвээр байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08