Монголын хөдөлмөр эмчилгээний олон улсын хоёрдугаар бага хурал 2024.5.31-2024.06.05-ны өдрүүдэд “Хөдөлмөр эмчилгээний үнэт зүйлсийг хуваалцъя” сэдвээр зохион байгуулагдана. Тус үйл ажиллагаанд оролцохоор Дэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны Ерөнхийлөгч хатагтай Саманта Шанн, Швейцар, Япон, Хонконгийн эрдэмтэн багш, хөдөлмөр засалчид, мэргэжилтнүүд зорин ирсэн бөгөөд боловсролын лекц уншиж, өөрсдийн арга туршлагаас хуваалцах юм.
Сэргээн засах эмчилгээ тусламж үйлчилгээний нэг салбар болох хөдөлмөр эмчилгээ нь хүний алдагдсан чадварыг сайжруулж, идэвхтэй өдөр тутмын үйл ажиллагаандаа оролцох боломжийг үйлчлүүлэгчдэд олгох зорилгоор ажилладаг мэргэжилтэн бөгөөд манай улсад 53 хүн энэ чиглэлд ажиллаж байна. Эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөрийн аюулгүй байдал гээд олон салбарт нэн хэрэгцээт мэргэжилтнүүдийг эх орондоо бэлтгэж, олон улсын хоёрдугаар хурлыг Монголын Хөдөлмөр Заслын Холбоо зохион байгуулж буй юм.
АДМИН







Нийгэм






