АНУ-ын иргэн Маури Кравиц агсны гэр бүлээс түүний хувийн номын сангийн Монголын эзэнт гүрэн, Чингис хаантай холбоотой 120 гаруй номыг Америкийн Монгол судлалын төвд хандивласныг өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өгөх ёслолыг өнөөдөр Монгол Улсын Үндэсний Номын Санд зохион байгуулж, Монгол Улсын Үндэсний Номын Сан Америкийн Монгол судлалын төвийн хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Маури Кравицийн цуглуулгаар Үндэсний Номын Санд үзэсгэлэн гаргаж, нэг сарын хугацаанд өргөн олноо толилуулахын зэрэгцээ Чингис хааны өв соёлын хүрээлэнтэй хамтран судалгааны эргэлтэд оруулах юм.
АНУ-ын иргэн, түүх сонирхогч Маури А.Кравиц агсан Монголын эзэнт гүрэн, Чингис хаантай холбогдох 400 гаруй ховор нандин судалгааны ном бүтээл дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулжээ. Түүний хувийн номын сангийн эдгээр бүтээлээс үр хүүхэд, ач зээ нар нь Монгол Улс дахь Америкийн Монгол судлалын төвд 120 гаруй ховор чухаг ном, гар бичмэл хандивлаж, дотоод гадаадын монголч эрдэмтэд, залуу судлаачид, олны хүртээл болгож байна.
Эзэнт гүрний аж амьдрал, түүх, шашин шүтлэг, улс төр, их хааны онгоны талаарх мэдээллийг багтаасан эдгээр бүтээлийн дээжсээс онцолбол 1860 онд хэвлэгдсэн Жэкоб Абботтын “Чингис хааны түүх” номын анхдугаар хэвлэл, А.Боёле “Монголын дэлхийн эзэнт гүрэн” 1977, С.Хедин “Говийн нууц” (1933), Р.Груссет “Дэлхийг байлдан дагуулагч”, “Чингис хааны амьдрал” (1966) гэх мэт номууд багтжээ. Үүнээс гадна Маури Кравицийн номын тэмдэглэл, монгол эрдэмтдийн түүнд дурсгал болгон өгсөн гарын үсэгтэй ховор нандин номууд, газрын зурган хавсралтууд мөн багтжээ.
Монголын эзэнт гүрний түүх, Чингис хааны шүтэн бишрэгч тэрбээр 2000 оны үед их хааны онгоныг эрэн хайх ажиллагаанд 1.2 сая доллар цуглуулан хэд хэдэн удаа хээрийн судалгааны анги удирдан зохион байгуулж байжээ.
АДМИН







Нийгэм






