Хөвсгөл аймаг, Цагааннуур сум Хармай багийн “Бярангийн-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 251 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 69 км-т, Ө-51°52'48.0", У-98°49'12.0"/ тавдугаар сарын 31-ний өдөр 00:47:51 цагт 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 00:57 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Цагааннуур сумын Засаг дарга нараас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.
Нийгэм | 2024-05-31
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм






