Dark Light
Нийгэм | 2024-05-31

ГССҮТ: 1578 хүүхэд авто осолд өртөн тусламж авсан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн улирлын амралт эхлэх гэж байгаатай холбогдуулан Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс хүүхдийг ахуйн хүрээний болон зам тээврийн осол гэмтэл, нохой мууранд хазуулах, тоглоомын талбайд унаж бэртэх, түлэгдэлтээс урьдчилан сэргийлэхийг эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөж байна.  

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт 2023 онд 0-17 хүртэлх насны нийт 67.861 хүүхэд тусламж үйлчилгээ авчээ. Тухайлбал: 

▪️ 5 дугаар сар -310

▪️ 6 дугаар сар -577

▪️ 7 дугаар сар -527

▪️ 8 дугаар сар -584 хүүхэд /нийт 1998/ зөвхөн тоглоомын талбай буюу спортын хэрэгслээс унаж бэртсэн байна. 

Харин 2024 оны эхний таван сарын байдлаар, тус төвийн Яаралтай тусламжийн тасагт 0-17 хүртэлх насны нийт 27.060 хүүхэд тусламж үйлчилгээ авсан бөгөөд үүнээс авто осолд өртсөн тохиолдол 1578 байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10