Dark Light
Нийгэм | 2024-05-31

Ус ихээр тогтдог 22 байршилд суваг шуудуу татна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням цаг үеийн асуудлаар бүтцийн нэгжүүдийн дарга, захирагч нарт үүрэг чиглэл өглөө. 

Тэрээр нийслэлийн хэмжээнд үүсэж болзошгүй үер усны нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж, дүүрэг, хороодын хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг эрчимжүүлэх, хяналт тавих, удирдлага зохион байгуулалтаар хангах, үерийн аюултай бүсэд суурьшсан айл өрхүүдэд нүүн шилжих мэдэгдэл хүргүүлэх, үерийн нөхцөл байдал үүссэн үед ажиллах гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиуд, дүүрэг хороод, СӨХ-ийн бэлэн байдлыг хангах, иргэдийн аюулгүй байдал, алба хаагчдын хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, мөн  өдөр тутмын ажил үйлчилгээ, үүрэг гүйцэтгэлт, албаны бэлтгэл бэлэн байдал, сахилга хариуцлагаа дээшлүүлэхийг чиглэл болголоо. 

Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлж дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, Онцгой комисс, дүүргийн төсвийн хөрөнгөөр шаардлагатай техник хэрэгсэл, машин механизм, багаж хэрэгслийг шийдвэрлэж, нийслэлийн хэмжээнд ус ихээр тогтдог 22 байршилд суваг шуудуу татах,  далан сувгийг хүчитгэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10