Dark Light
Нийгэм | 2024-05-31

Маргааш "Ирээдүйн аваргууд" барилдаан болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зургаадугаар сарын нэгний 09:00 цагаас Монгол Улсад Биеийн тамир спортын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй "Ирээдүйн аваргууд" өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно.

Барилдаан:

- 05-06 нас

- 07-08 нас

- 09-10 нас

- 11-12 нас

- 13-14 нас

- 15-16 насны ангиллаар болно. 

Доод дөрвөн насны ангилалд 1-4 дүгээр байр эзэлсэн хүүхдүүд медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, 5-8 дугаар байр эзэлсэн хүүхдүүд өргөмжлөл, үнэ бүхий зүйл, дээд хоёр нас буюу 13-14, 15-16 насны ангилалд тэргүүн байр эзэлсэн хүүхдүүд Жининь-Хөххотын аяллын эрх, 2-4 дүгээр байр эзэлсэн хүүхдүүд медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, 5-8 дугаар байр эзэлсэн хүүхдүүд өргөмжлөл, үнэ бүхий зүйл, мөн нэг шилдэг дасгалжуулагчид цом, медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10