Dark Light
Нийгэм | 2024-05-31

Беларусь улсын гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Гадаад харилцааны сайд нар хоёр дахь удаагаа ийнхүү Улаанбаатарт уулзаж байгаа бөгөөд энэ удаагийн уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г. Лукашенкогийн манай улсад хийх төрийн айлчлалын бэлтгэл асуудлаар ярилцлаа.

Уулзалтын үеэр талууд Беларусь Улсаас Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжүүлэх анхны түүхэн айлчлалын ач холбогдлыг онцолж, айлчлал үр дүнтэй болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник манай улсад өнгөрсөн 3 дугаар сард албан ёсны айлчлал хийж байв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10