Тавдугаар ангийн хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодож, мэсээр гэмтээжээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэгээс тодруулахад “2024 оны тавдугаар сарын 28-ны өдөр 13:40 цагийн үед “Манай хүүхдийг 10 гаруй хүүхэд нийлж зодоод, иртэй зүйлээр зүсэж биед нь гэмтэл учруулсан байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Мэдээллийн хүрээнд цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулсан. Урьдчилсан байдлаар БЗД-ийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хөлбөмбөгийн талбайд хүүхдүүд тоглох үед үл ойлголцох байдал үүссэний улмаас хоорондоо маргалдаж нэг хүүхэд нь нөгөө хүүхдийнхээ биед иртэй зүйлээр зүсэж гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдсон. Хүүхдийн биед учирсан гэмтлийг тодруулахаар шинжээчид үзүүлэх тогтоолыг гаргасан. Хариу хараахан гараагүй байна. Эрүүл мэндийн байгууллагаас хохирогчийг эмчилж байгаа” гэв.
Нийгэм | 2024-05-31
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм






