Dark Light
Нийгэм | 2024-05-31

Хамгийн өргөн дугуйн болон явган зам ашиглалтад орлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотын хамгийн өргөн дугуйн болон явган зам СХД-т баригдлаа. Саппорогоос Нэгдүгээр хорооллын 32 дугаар байр хүртэл буюу СХД-ийн 13, 14, 15, 16, 17 дугаар хороодыг дамнасан 5 метр өргөн, 1.5 км урт дугуйн зам, явган замыг ашиглалтад оруулж, хүүхэд багачууд, залуус, иргэд унадаг дугуйтай чөлөөтэй зорчих боломж бүрдлээ. 

Түүнчлэн автомашины зогсоол, гэрэлтүүлэг, ногоон байгууламж бүхий тохижилт, бүтээн байгуулалтыг хийж, өнөөдөр нээсэн юм. Уг ажлыг үргэлжлүүлж, Нэгдүгээр хорооллыг бүтэн тойрсон дугуйн болон явган зам тавихаар төлөвлөөд байгаа ажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10