Dark Light
Нийгэм | 2024-05-31

Ш.Дулмаа агсны гурван боть номын нээлт боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр Монгол Улсын Үндэсний Номын Сангийн шинэ Салбар номын сангийн Үзэсгэлэнгийн танхимд Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Шагдарын Дулмаа агсны хайрын дуулал, шүлэг, найраглал, тууж, захидлын чуулган гурван боть бичил номын нээлт боллоо.

Номын нээлтэд шүлэг, яруу найраг, утга зохиол, ажил, амьдралын садан нөхөд, үр хүүхэд, ахан дүүс, хамтран зүтгэгчдийн олон салбарын төлөөлөл морилон саатаж, өргөн дэлгэр, хөл хөгжөөнтэй номын хурим болж өндөрлөв. 

Эл гурван боть бичил номыг түүнийг сэрүүн тунгалаг цагт нь хэвлүүлээд байсан бол эдүгээ Үндэсний Номын Сангийн шинэ барилгын анхны номын хуримыг хийж, олон нийтийн хүртээл болгосон юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10