Dark Light
Нийгэм | 2024-05-31

Мэлхий: Гол зорилгынхоо төлөө ажлаа төлөвлө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны зургадугаар сарын 1-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Байнга, нэгэн хэвийн хэмнэлтэй амьдрал нь зарим нэг энгийн зүйлийг ч танд хэтэрхий шинэ соргог мэт санагдуулна. Өөрчлөлт шинэчлэлтээс зугтсанаар та өөрийгөө хойш татаж байгаагаа ухаарна. Энэ үед нөхцөл байдал танаас нэлээдгүй тэсвэр тэвчээрийг шаардах болно. Сэтгэл хөдлөлөө хамгийн байж болох хэмжээнд барих хэрэгтэй. Харилцан ойлголцол, зөв харилцааг эрхэмлэ.

Үхэр: Өнөөдөр өөрийн хийх гэж байгаа зүйлээ үр хүүхдүүддээ үлгэр дуурайл болохуйц, дурсамж үлдэхээр байлгах гэж хичээх болно. Өөрийн хүч чадалдаа бүрэн дүүрэн итгэж, бусдыг байлдан дагуулах чин хүсэлдээ хөтлөгдөнө. Гэр бүлдээ бүгд сэтгэл хангалуун байх уур амьсгал бүрдүүл. Эрүүл зөв зуршилтай амьдралын хэмнэлийг эрхэмлэ. Оройг амар тайван орчинд нам гүм өнгөрүүлэх хэрэгтэй байх болно.

Ихэр: Өнөөдөр сул дорой байвал идэвхгүй өдрийг өнгөрүүлнэ. Ажлын хэт ачаалал эсвэл уур бухимдлаас болж өөрөө өөрийгөө ойлгохгүйд хүрч мэднэ. Салхинд гарч, хөгжилдөх хэрэгтэй. Төлөвлөсөн өчнөөн ажлын заримыг нь л өнөөдөр амжилттай хэрэгжүүлэх байх. Олон ажлыг зэрэг амжуулж чадахгүйдээ бухимдана. Гэр бүлийн харилцаанд санал бодол зөрөлдөхөд хүрэх ч удахгүй нөхцөл байдлыг эвд нь оруулж чадна.

Мэлхий: Гол зорилгынхоо төлөө ажлаа төлөвлө. Үүрэг даалгавраа гүйцэлдүүлэхийн тулд хэн нэгнээс хэт хамааралтай байх нь хүсэх зүйл биш. Хэрэв аль ч тохиолдолд ухаантай шийдэмгий хандаж чадвал та бүхий л таагүй асуудлыг аятайхан зохицуулж чадна. Өнөөдөр өөрчлөлт шинэчлэлтийг хэчнээн ихээр хүссэн ч таны дотоод мөн чанар хэвээр байх юм бол үр дүнгүй гэдгийг ухаарах хэрэгтэй болно.

Арслан: Та олон гэр бүлийн гишүүд нэг нэгнээсээ суралцах, ахмадынхаа үгийг сонсох, өвлөгдсөн ёс уламжлалаа дээдлэх зэрэг үйл хэргүүдийг өнөөдөр хэрэгжүүлэх юм бол амжилт олно. Ирээдүйн хүсэл тэмүүллээ тодорхойлох, түүнийхээ төлөө юу хийж чадах вэ зэргээ тодорхойлох хэрэгтэй байна. Найз нөхдөөрөө хоббигоо хөгжүүлэх, нийлж тэмцээн уралдаан үзэх зэргээр цагийг өнгөрүүлэх бололтой.

Охин: Өнөөдөр та хэт их сэтгэл хөөрөлд автсанаар бүхнийг нурааж болзошгүй тул анхааралтай байгаарай. Найз нөхөд болон дотнын хамтрагчтайгаа салхинд гарах, нийлж хөгжилдөнө. Биеэ авч явах тал дээр хэн нэгнээс суралцах зүйл гарч ирнэ. Танаас нэлээн хүч хөдөлмөр мөн өөрийгөө хамгаалахын тулд идэвх зүтгэл гарах болно. Аливаа харилцаагаа эерэг, сайнаар авч үлдэхийг хичээгээрэй.

Жинлүүр: Амралтын өдрийг тайван эхлүүлж чадвал эерэг энергиэр дүүрэн байна. Өглөө эртлэн босож хийх ажлаа төлөвлө. Хэрэгтэй мэдээллүүдээ бичиж тэмдэглэ. Сарын эхнээс л бүх ажлаа төлөвлөх нь таны зайлшгүй хийх ёстой зүйлийн нэг байна. Ихэнх цагаа гэр бүлдээ зарцуулна. Гэр орондоо хань ижил, үр хүүхдүүдээрээ тойруулан суухыг илүүд үзнэ.

Хилэнц: Оюуны болон биеийн хүчний хүнд ажлаас татгалз. Хэтэрхий завгүйг байснаас болж хайртай хүмүүстээ тавих анхаарал суларсан бол одоо үүнийг өөрчлөх үе. Энэ үед таны эрүүл мэндтэй холбоотой асуудал тулгарч магадгүй байна. Хууч ужиг өвчин сэдрэх магадлалтай. Энэ үед ойлгомжгүй харилцаа нь танд гомдол урам хугаралт авчрах болно.

Нум: Амьдрал дээр ч ажил дээр ч алдаа гаргана гэж айж түгших хэрэггүй. Үүссэн ямар ч хурц асуудлыг даваад гарч чадах боловч онц хэрэггүй зүйлээс болж өөртөө төвөг удахгүй байхыг сануулж байна. Өнөөдөр ойр дотнын хүмүүстэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа л таны хувьд хамгийн таатай үе байх болно. Үр хүүхдүүдийнхээ баяр хөөртэй бөгөөд дурсамжтай мөчийг хамтдаа бүтээлцэх нь таны хувьд чин сэтгэлээсээ хандах үйлдэл байна.

Матар: Өөрт тохирох уламжлалт аргаар биеийн алжаал ядаргааг тайлахад тохиромжтой. Гэр бүл ойр дотнын хүмүүстэйгээ удаан хугацааны турш хамт цагийг өнгөрүүлээгүй бол цаг зав гаргах нь бүх хүнд сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Эрүүл мэндээ анхаар. Хоол унд тохироогүйгээс үүсэх өвчин эмгэгээс сэргийл. Гэр бүлдээ эрүүл зөв хоол хүнс хэрэглэж сурахыг зөвлөж байна.

Хумх: Өнөөдөр өөрийн болон ойр дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулах өдөр. Дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг хэрэглэх нь сайн үр дүн үзүүлнэ. Хайртай хүнээ зүгээс танд хайр халамжийг харамгүй бэлэглэх бололтой. Өөрөө ч хажуу дэргэдэх хүмүүсээ туйлын ихээр хайрлах хэрэгтэй. Мөн ганц бие хүмүүсийн хайр дурлалын асуудал амжилттай шийдэгдэх боломж гарна.

Загас: Ямар нэгэн баяр наадам тэмдэглэх үед удаан уулзаагүй найз нөхөд, ах дүүстэйгээ уулзаж, хөгжилдөнө. Эндээс та өөрийн амьдралд чухал нөлөө үзүүлж чадах маш сайхан хүнтэй уулзаж чадна. Үр хүүхэд, ар гэртээ үргэлж санаа зовж явдаг эмээ өвөөгийн үүрэг хариуцлага өнөөдөр нэлээд өндөр байх бололтой. Тэд бүгдийн сайн сайхны төлөө үргэлж залбирч, хичээж ирсэн нь өнөөдөр талаар болохгүй. Үр хүүхдүүд нь тэднийг баярлуулж, өнөөдрийг аз жаргалаар бялхуулна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10