Dark Light
Нийгэм | 2024-05-31

“Tok town” төсөлд хамрагдаж хохирсон иргэдтэй уулзав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн 19 хороонд “Tok town” төсөл  хоёр жилийн өмнө эхэлсэн ч гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад ороогүй өдийг хүрчээ. Төслийн гүйцэтгэгч компани болох Төгс-Орд Капитал ХХК-д нийт 89 иргэн байрны захиалгын төлбөр болох 4.5 тэрбум төгрөг шилжүүлсэн байна. Гэрээнд заасан хугацаа өнгөрсөн учир хохирлоо барагдуулахаар компанид хандсан ч  үр дүнд хүрээгүй байна.  Иймд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, асуудалд мэргэжлийн байгууллагуудыг анхаарч өгөхийг хүссэн. Тэгвэл эдгээр иргэдийг Баянзүрх дүүргийн Засаг дарга хүлээн авч уулзлаа. Уузалтад Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн дэд хурандаа П.Нэмэхбаатар, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс болон захиалга өгч хохирсон иргэдийн төлөөлөл оролцсон юм. Цаашид асуудлыг хуулийн хүрээнд шуурхай шийдвэрлэх үүднээс Ажлын хэсэг гаргаж ажиллахаар боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10