Наадамчдын замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ хэмээн мэдэгдэж байсан. Гэвч ойр хавийн оршин суугчдын мэдээлснээр “Ямар ч нээлт болох шинжгүй нам гүм байна” гэв.
Тодруулбал, Яармагийг I хороололтой холбосон уг гүүр нь анхны зургаан эгнээтэй, дөрвөн өнцөгт амрах тавцантай, хоёр талдаа явган хүний замтай, 32 метр өргөнтэй, 483.1 метр урттай байх бөгөөд гүүрний бүтээн байгуулалтад “Мотор сервис” ХХК, “Туулын гүүр далай” ХХК, “Тэргүүн саруул зам” ХХК гэх гурван компани оролцож байгаа.
Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн зүгээс авто замын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээж, тохижилтын ажлыг наймдугаар сарын 1 гэхэд дуусган, бүрэн хүлээлгэж өгнө хэмээж байсан. Шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 23 мянган машин нэвтрүүлэх чадвартай болж, замын ачаалал 20 орчим хувиар буурна хэмээн тооцоолж буй юм.
С.ОТГОН



АДМИН








Нийгэм







