2024 оны зургадугаар сарын 2-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Захиргаа болон удирдах байгууллагын зүгээс авч буй арга хэмжээг дагах нь сайн нөлөөтэй. Хамгийн чухал гэж үзсэн уулзалт, ажил хэрэгт гаднын нөлөөнд сөрөг хандлага давамгайлах магадлал өндөр байна. Томоохон худалдан авалт хийхэд тохиромжгүй. Эрсдэлтэй байж болох салбарт хөрөнгө оруулалт хийхгүй байхыг сануулж байна. Анхаарал болгоомжтой байж тэвчээр хатуужлаа дайчилж чадвал одоогийн асуудал тань удахгүй шийдэгдэх бололтой.
Үхэр: Энэ өдөр тухтай амрахыг хичээх хэрэгтэй. Хэрэв эрүүл агаарт зугаалахаар явбал та сэтгэл ханамжийг мэдрэх болно. Амралтын өдрөө гэртээ байсан ч таатай сайхан уур амьсгалыг бүрдүүлж ойр дотнын хүмүүсээ баярлуулаарай. Харин хоол ундаа зөв зохистой хэрэглэхийг од эрхэс сануулж байна. Хүүхдүүдтэйгээ хамт ихэнх цагаа өнгөрүүлбэл та аз жаргалыг мэдэрнэ.
Ихэр: Сайн муу хэлбэлзэлтэй өдөр. Аливаа үйл явдал гэнэтийн байна. Ихэнх хүмүүст тодорхойгүй үйл явдлыг нааштайгаар зохицуулахад хэцүү байна. Асуудлыг олон аргаар шийдвэрлэх боломжтой ч таныг өөрийнхөөрөө зөрүүдлэх нь алдаанд хүргэнэ. Хэрвээ асуудлыг бусадтай ярилцаж шийдвэл алдаа гарах нь бага байх болно.
Мэлхий: Өнөөдөр та бодол санаагаа шийдэмгий бөгөөд цэх шулуун байлгах шаардлагатай болно. Нөхцөл байдал саад бэрхшээлийг даван туулах тэвчээр, овсгоо самбаа ихээр шаардаж, таны байр суурийг шалгах болно. Өмнөө тулгарсан бүх зүйлийн учрыг нь олж, тунг тааруул. Хэрэгтэй хэрэггүй маргаан зөрчилдөөн гаргахгүй байхыг хичээгээрэй. Өөртөө сайхан амрах боломжийг оройдоо бүрдүүлээрэй.
Арслан: Амралтын өдөр ч танаас нэлээдгүй эрч хүч хичээл чармайлт шаардах болно. Тийм ч таатай бус өдрүүдийн нэг байх бололтой. Зарим төлөвлөж байсан ажил ахиц муутайгаас урам хугарна. Эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн асуудал тулгарна. Бага зэрэг санхүүгийн тогтворгүй байдал үүсэж магадгүй. Өөртөө халамжтай байж, эрүүл мэндээ анхаар.
Охин: Бусдын анхаарлыг татах болон эрсдэл ихтэй зүйлийг хийхгүй байхыг зөвлөж байна. Мөн хөрөнгө мөнгө их шаардагдах худалдан авалтаас зайлсхий. Бизнесийн үйл ажиллагаанд харш үйл явдал болох бололтой. Амьдралд тань гэнэтийн өөрчлөлт гарч болзошгүйг анхааруулж байна. Үр хүүхдэдээ халамж анхаарал тавь. Гэр бүлийн асуудлаа хойшлуулж болохгүй.
Жинлүүр: Бүхий л стресс, болж бүтэхгүй асуудлуудаа хойш тавин өдөржин амрахыг хичээ. Олон хоногийн ажлын ачаалал, стрессээс болж бие тань тавгүйтэж болзошгүй. Хэн нэгний халамж, таныг гэсэн сэтгэлийг эелдгээр хүлээж ав. Өнөөдөр бусдаас хүндлэл, хайрыг мэдрэх болно. Холоос зочин гийчин айлчилж магадгүй. Энэ нь танай гэр бүлийн хувьд баяртай мэдээ байх болно.
Хилэнц: Урлагийн хүмүүсийн ажил хэрэгт аз од гийх болно. Алдар нэртэй хүмүүс өөртөө итгэлтэйгээр ямар ч ажлыг төвөггүй хийж чадна. Чухал уулзалт, гэнэтийн үйл явдал таны нэр хүндийг нэмэгдүүлэх таатай нөхцөл байдлыг бий болгоно. Харин хувийн амьдралдаа хандуулах анхаарал суларсан байгааг гэр бүлийнхэн тань сануулах тул та тэдэндээ бага ч болов санаа тавих ямар нэгэн төлөвлөгөө гаргах хэрэгтэй.
Нум: Хурц ширүүн ааш аяг энэ өдрийн сайхан уур амьсгалыг үгүй хийнэ. Гэр бүл дотроо үүссэн сөргөлдөөнийг хурцатгах хэрэггүй. Өөрийн зөн совиндоо итгэхийг хүснэ. Өөрийнхөө бүх зүйлийг болгох гэж хичээнэ. Тэгсэн ч олигтой үр дүнд хүрэхгүй л болов уу. Дэргэд байгаа ойр дотнын хүмүүс тань халамж анхаарал нэлээд хүсэх бололтой.
Матар: Уран бүтээлч хүмүүс энэ өдөр баяр цэнгэлд оролцох байх. Эсвэл томоохон уран бүтээлийн ард гарч чадна. Олонд таниулах тодорхой сайн үйлсийг хийж, нэр хүндээ өндөрт өргөнө. Гэртээ амарч байгаа хүмүүс ном сэтгүүл уншиж, хөгжим сонсож тархи толгойгоо амраагаарай. Харин хол газар явахаар зэхэж байгаа хүмүүс хувийн бэлтгэлээ дахин нэг сайн шалгах хэрэгтэй гэж од эрхэс зөвлөж байна.
Хумх: Өнөөдөр амьдралд тохиох мөч бүрдээ баярлалаа гэж хэлмээр санагдана. Сайн муу ямар ч амьдралын тохиолдолд ихийг ойлгож ухаарч байгаагаа мэдэрнэ. Сайхан сэтгэл, өрөвч зантай хүмүүс буян үйлдэхэд хүргэнэ. Хийсэн зүйлээ эргэцүүлэн бодож өөрөө өөртөө дүн тавиарай. Залуу хүмүүс дэмий сэлгүүцэж хайран цагийг өнгөрүүлэхээс татгалзаарай. Танд хэн нэгний үнэтэй зөвлөгөө хэрэгтэй байгааг олж хараарай.
Загас: Хийж бүтээж хүсэл тэмүүлэл улам илүү болно. Хийсэн ажлаа аль болох олон хүнд хүргэх тал дээр хичээл зүтгэл гаргахыг эрмэлзэнэ. Гэхдээ аз сорьсон ямар нэг эрсдэлтэй зүйл хийх хэрэггүй. Харин төлөвлөсөн ажлаа эхлүүлэх юм бол бараг саад бэрхшээлгүй бүтэх болно. Ашиг орлого ихсэх боловч өөрийн хүссэн зүйлдээ хэт ихийг үрэх хэрэггүй. Олсныхоо хирээр хуримтлалыг бий болгож, үргүй зардлаа багасгаарай.
АДМИН








Нийгэм







