Dark Light
Нийгэм | 2024-06-01

БНБУ-ын ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлалаар ирлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд найрамдах Беларусь улсын ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч А.Г.Лукашенко болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНБУ-ын Гадаад хэргийн сайд С. Ф. Алейник болон албаны бусад хүн угтан авав.

Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн манай улсад хийж буй энэ айлчлал Монгол Улс, БНБУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны айлчлал юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, Засгийн газар, байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт хоёр тал гарын үсэг зурна. Мөн Монгол-Беларусийн бизнес форум зохион байгуулахаар төлөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10