1924 оны зургадугаар сарын 2-ны өдөр Худалдаа Аж Үйлдвэрийн Банк нэртэйгээр Нийслэл Хүрээнд үйл ажиллагаагаа эхэлж байсан МОНГОЛ БАНК өнөөдөр 100 жилийн босгон дээрээ иржээ. Мөнгөний шинэчлэлт ажлын хүрээнд үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргаж, худалдаа бэлтгэлийн ажиллагааг санхүүжүүлж, зах зээлийн бараа хангамж, үнийн хөдөлгөөнийг зохицуулан, ардын аж ахуйтанд зээл олгож байсан нь тухайн үеийн МОНГОЛ БАНКНЫ үндсэн үйл ажиллагаа байжээ.
Өнгөрсөн хугацаанд санхүүгийн салбар олон улсын түвшинд хүртлээ хөгжиж, Төв банкны гүйцэтгэх үүрэг нь нэмэгдэж, улс орны бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирлээ. Монгол Банк нь байгуулагдсан цагаас эхлэн банк, санхүүгийн системийг хөгжүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтийг хангах, эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, хөрөнгө оруулалтын санхүүжилтийг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгтийг олон улсын стандартад нийцүүлэн гаргах, гадаад валютын улсын нөөцийг удирдах, төлбөр тооцооны системийг хөгжүүлэх зэрэг олон чиглэлээр улс орны хөгжилд эерэг өөрчлөлтүүдийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
АДМИН








Нийгэм






