Өнгөрсөн пүрэв гараг буюу тавдугаар сарын 30-ний өдөр Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч цэрэг нас барсан хэрэг гарчээ. Уг хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс тодрууллаа.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэрээс тодруулав.
-Дотоодын цэргийн 05 дугаар ангийн цэрэг нас барсан хэргийн талаар тодруулахгүй юу?
-Дотоодын цэргийн алба хаагч нас барсан хэрэг гарсан.
-Гадуур ажилд явж байсан гэж үнэн үү?
-Одоогоор ямар шалтгаанаар гарсан юм, ямар зорилгоор явж байсан бэ, хаана ажиллахаар явсан юм гэдгийг тогтоохоор ажиллаж байна. Бидэнд одоогоор дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлээгүй байна.
-Яг хэзээ гарсан хэрэг вэ?
-Өнгөрсөн пүрэв гарагийн 21:40 цагийн үед дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Урьдчилсан байдлаар машинд дайруулсан гэдэг асуудал яригдаж байна. Яг ямар шалтгааны улмаас гадуур явж байсан. Яагаад машинд дайруулах болов гэдгийг тогтоохоор шалгалтын ажиллагаагаар тогтоохоор ажиллаж байна.
-Хэргийг хаанахын цагдаагийн газарт шалгаж байгаа вэ?
-Төв аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа.
С.ОТГОН
АДМИН








Нийгэм







