Dark Light
Нийгэм | 2024-06-03

Миний Монголын газар шорооноос бурхан гуйгаагүй л юм байна лээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг!” гэдэг сургаалийг машид сайн баримталдаг нь ашигт малтмалын лицензийн сонсголоор илэрсэн байна. 1-рт, Будда, Христос, Муххамед, гадаад дотоодын ямар ч бурхан газар гуйгаагүй. 2рт, Бурхан ч байсан гуйхынхаа оронд арын хаалгаар, авдаг өгдөг юмаа зохицуулж байж лицензтэй болдог юм байна. 3-рт, Миний Монголын газар шорооноос Хятадын “Чайна инвестмент” хамгийн их талбайд зөвшөөрөлтэй юм байна. “Чайна инвестмент” угаасаа бурхан ч биш, зүгээр гуйгаагүй ч юм байна. 

Улс төрийн ногоон үзэл бол уул уурхай хоёр нэг нам болсон юм байна. Ногоон намын эзэн Н.Номтойбаярын аав Б.Нямтайширын гэр бүлийн гишүүд нийт 41 лицензтэй. Улс төрийн ногоон үзэл, уул уурхай хоёр хоорондоо эсрэг тэсрэгийн эрс тэс туйл, гал ус мэт харшилдаг гэдэг боловч Монголд бол эмээлийн хоёр бүүрэг шиг салгах аргагүй болсон байна.

Гартаа бүлтэй, сарвуундаа маниултай Ц.Цэрэнпуцаг сонсголд гишүүний хувиар болон гэрчийн хувиар зэрэг оролцлоо. Гэрч Ц.Цэрэнпунцагаас гишүүн Ц.Цэрэнпунцаг юм хүм асуугаад ч байх шиг. Юу ч болоод байгаа юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10