Dark Light
Нийгэм | 2024-06-03

Намтайгаа хамт гуйваад, намаас гарч гуйваад...

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АН-ын Төв байрнаас Зоригийн хөшөөг зайлуулахаар болж, Зоригоо алдсан нам. Зориггүй болсон намд Зоригийн гэх юу ч байхгүй, Золигийн гэх юм л их байна. Шөнө нэрээ сонсоод унтсан хүмүүс өглөө нь хайгаад олохоо больсон байна. Нэг хүн юмыг яаж мэдэхэв гэсэн үү, тойрог, жагсаалтанд хоёуланд нь бичигдэж запас сандалтай орсон байна. Нэлээн хэдэн хүн намаасаа гараад орсон, нэг хэсэг нь ороод гарсан, орон гаран байдалтай байна. Д.Амартүвшин АН-д орж амжилгүй гараад, өөрийн байхгүй намдаа өөрөө байхаар явсан байна. 

Зарим гишүүд нь намтайгаа хамт гуйваад, зарим нь намаасаа гарч орж гуйвж байна. 

Гандуу дээлтэй аав минь ээ 

Гаднаа ч нэг дотроо ч нэг байх шиг ээ гэсэн дуу ч орж гараад байх шиг юм болоод байна. 

Намаасаа гараагүй гишүүд нь нам руугаа ормоор байна гэж лайвдсан бол намдаа орсон дарга нь нар гарч ирэхээ больжээ. Эрүүл нь согтуугаасаа айгаад, согтуу нь галзуугаасаа айна гэдэг үгтэй юм даа. Тэр ор хөнжлийг нь хүүхдийн баяраар орхилоо. Даргын оффшор хүүхдийг гаргасан ч бай хүүхэд л бол хүүхэд, ээж л бол ээж.   

 Зоригийн нам Зориггүй болохоор золигийн нам л болдог юм байна.    

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10