ҮХЦ-ийн гишүүд хуралдаад өөрсдийнхөө даргаар Г.Баясгаланг томилсон байна. Цэцийн дээврээс дээшээ хөх тэнгэр бий, Цэцийн байшин дотор хүйтэн шал бийг үргэлж санаж, хөл алдахгүй бат гишгэж, согтуу сарны дор саруул явахын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье

Хөх тэнгэрт хүний газрын бүсгүйн өгзгийг атгаж явсан даргатай миний Монгол. Хөх тэнгэрийн дорх Цэцийн ордны шалыг зовлого юугаараа зүлгэж явсан миний Монгол.

Хоёулаа төмөр хашаатай, харуул манаатай, тодорхой тооны хүмүүс тодорхой жил авч суудаг төрийн ордон, төрийн шорон хоёр яг түүн шиг адил дээрээ адил болоод байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ул мөрийг харвал, төрийн шоронгоос төрийн ордон руу зүглэж яваа нэг хэсэг, төрийн ордноос төрийн шорон руу чиглэж яваа нөгөө хэсэг байна.

Цементийн импортын татварыг буулгахтай хамт цементийн үйлдвэрийн эздийг буулгаж байна. Хөгжлийн банкнаас авсан зээлээ аль ноднин бүрэн төлсөн Ц.Гарамжав гуайг нэг өдөр хориод шоронгоос суллаж, Н.Номтойбаяр сонгуулиас суллалсан байна.

Харин Хөгжлийн банкны зээл нь өр, нүүр шир болсон “Эрэл”-ийн Д.Эрдэнэбатыг эрэл суралсаад байх юмгүй, хэвлэлийн хурал, хэрүүл хийгээд явж байна. Хөгжлийн банкаас зээлээрээ хөзөр тоглож үрсэн “Бэрэн”-гийн Мөнхтөр би энд байна гэж хэлсэн ч хэн ч сонсохооргүй байна. Зээлээ төлсөн нь нарсанд, зээлээ төлөөгүй нь наранд дэлхийд ганцхан Монгол мину.
УИХ-ын сонгууль угтсан улс төрийн хошин шог уйдаахгүй үргэлжилж байна. Хошин шогийнхон ахисан шатанд гарч сонгуульд ажилладаг биш бүр дэвшдэг болж ахилаа. Ховдын С.Бямбацогт /С гэж хэлнэ/ Хэнтийн Е.Чингис, Дорнодын Д.Бөртэ нарын үр удам гэдгээ зарлав.
АДМИН








Нийгэм







