Dark Light
Нийгэм | 2024-06-04

Дахиад хоёр жил тоглох боломж бий

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

NCAA буюу Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн оюутны лигт тоглож буй Ш.Энхийн-Од "Сан Франциско Донс" багаас Юта мужийн их сургуулийн баг руу шилжлээ. Тэрээр ийн NCAA-д гурав дахь улиралдaа тоглохоор боллоо. Юта мужийн их сургуулийн багаас Кайл Кузма, Андре Богут тэргүүтэй олон шилдэг НБЭ-гийн тоглогчид тодорч байв.

Энэ талаараа Ш.Энхийн-Од өөрийн цахим хуудсандаа: 

-Нэгдүгээрт, дахиад хоёр жил тоглох боломж байгаа. Ямар ч Ази тоглогч коллежид 4 жил тоглож байж лигт ордог юм байна лээ. Жереми Лин, Юта Ватанабэ гээд. Би л түүх бүтээх гэж явсан болохоос одоо бол сургуулиа төгсөнө гэж бодож байна. Хоёрдугаарт, Big12 гэх NCAA-гийн хамгийн том conference-ийн Utah Utes гээд багт орж байгаа. Тэгэхээр илүү том багууд болох Kansas Baylor Texas-ийн өөдөөс тоглоно гэсэн үг. Тийм болохоор дахиад том багийн шинэ систем үзэж байгаа болохоор надаас битгий их юм хүсээрэй. Зөндөө хүмүүс асуусан болохоор өөрөө тайлбар хийж байгаа шүү.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10