Dark Light
Нийгэм | 2024-06-04

Цэргийн мэргэжлийн аварга түрүүч, байлдагч нар шалгарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт хүчний Хуурай замын командлалаас Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн шилдэг хугацаат цэргийн алба хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Цэргийн мэргэжлийн аварга түрүүч, байлдагч-2024" шалгаруулах тэмцээн 6 дугаар сарын 3-ны өдөр  Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Засвар хангалтын төвд амжилттай явагдаж өндөрлөлөө. 

Тэмцээнд 20 гаруй байгууллагын 40 гаруй хугацаат албаны дайчид цэргийн хэргийн онолын мэдлэг, биеийн тамирын бэлтгэлжилтийн түвшин, нормативын бэлтгэл, буудлага зэрэг 8 төрлөөр өрсөлдөж, аваргуудаа тодруулав. 

- "Цэргийн мэргэжлийн аварга түрүүч"-ийн төрөлд тэргүүн байрт Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн дэд түрүүч М.Мөнхбаяр, дэд байрт Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн дэд түрүүч О.Баянбаатар, гутгаар байрт Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн дэд түрүүч Ц.Азбаяр  нар шалгарч, бусдыгаа манлайлав.

- "Цэргийн мэргэжлийн аварга байлдагч"-ийн төрөлд тэргүүн байрт Зэвсэгт хүчний 256 дугаар байлдагч Ж.Отгонбаяр, дэд байрт Хилийн цэргийн 0252 дугаар ангийн байлдагч А.Пүрэвдаш, гутгаар байрт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн байлдагч А.Алтанбагана нар нар тодорч, өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа. 

Мөн буудлага, биеийн тамирын болон бусад нормативуудыг амжилттай гүйцэтгэсэн хугацаат цэргийн алба хаагчдыг "Онц буудагч", "Тамирчин дайчин", "Онц сурлагатан" медалиар шагнаж, урамшуулав.

“Онц сурлагатан” медалиар байлдагч А.Пүрэвдагва (Хилийн цэргийн 0252), байлдагч С.Луухүү (336), “Онц буудагч” медалиар байлдагч Ж.Отгонбаяр (256), байлдагч Б.Батням (016), “Тамирчин дайчин” медалиар дэд түрүүч М.Мөнхбаяр (016), дэд түрүүч О.Баянбаатар (256) нар шагнагдсан юм.

Шагнагдсан дайчдад бригадын генерал Ч.Цогтжаргал баяр хүргээд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд, Хилийн цэрэг болон Дотоодын цэргийн штабын удирдлагад талархал дэвшүүллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10